2015 онд Хөндий ордыг нээн илрүүлсэн бөгөөд 2023 оноос алтны үндсэн ордыг ил аргаар ашиглах олборлолт, үйлдвэрлэлийн цогц бүтээн байгуулалтыг эхлүүлэн амжилттай үргэлжлүүлж байна.
Эрдэнэ Монгол ХХК нь ашигт малтмалын эрэл хайгуул, хөгжүүлэлтийн чиглэлээр 20 гаруй жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн.
Ховор амьтдыг хамгаалах, тэдний тоо толгойг хадгалах хамгийн чухал арга зам бол шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, тогтмол ажиглалт юм.
2025-2026 оны хичээлийн жилийн Баяхөндий төслийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр албан ёсоор зарлагдлаа.
Баянхонгор аймгийн Шинэжинст суман дахь Эрдэнэ Монгол ХХК-ийн Баянхөндий уурхайд дараах ажлын байрнууд нээлттэй зарлагдлаа. Манай хамт олонтой нэгдэхийг хүсвэл онлайнаар болон цаасан байдлаар анкетаа ирүүлэх боломжтой.
Эрдэнэ Монгол ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдийн оролцоотойгоор говь цөлийн бүсийн ургамлыг үр болон мөчрөөр үржүүлэн тарьж, ургуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.
Эрдэнэ Монгол ХХК уламжлал ёсоор баяр наадмын өдрүүдэд нутгийн зон олонд хүндэтгэл үзүүллээ.
Эрдэнэ Монгол ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн залуучуудын хөгжил, оролцоог дэмжих зорилгоор хэрэгжүүлдэг “Амралтаараа ажиллая” хөтөлбөрийнхөө 2025 оны зуны элсэлтийн бүртгэлийг албан ёсоор эхлүүлсэн.
Эрдэнэ Монгол ХХК-ийн Уурхайн албаны геологичид компанид ажиллах хугацаандаа хуримтлуулсан туршлага, мэргэжлийн хувьд хэрхэн хөгжиж байгаа болон хамт олны уур амьсгалын талаар сэтгэгдлээ хуваалцлаа.
Шинэжинст сумын ИТХ-ын төлөөлөгч, холбогдох төрийн байгууллагын мэргэжилтэн сумын иргэдийн төлөөлөл болоод иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болох 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянхөндий төслийн талбайд хяналт шалгалт хийсэн.
Эрдэнэ Монгол ХХК нутгийн унаган ургамлыг тарьж ургуулах зорилгоор тарьж суулгац, үрсэлгээ бэлтгэх ажлыг 2022 оноос хойш хийж байна.
Эрдэнэ Монгол ХХК үйл ажиллагааныхаа бүх цаг үед Монгол улсын уул уурхайн салбарт байгаль орчны нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэхийг зорин ажилладаг.
Шинэжинст сумын иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа
Шинэжинст сумын багачуудыг ая тухтай сурч, боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Эрдэнэ Монгол ХХК-аас цэцэрлэгийн тохижилт болоод сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсэн.
нийгмийн хариуцлагын хүрээнд энэ хичээлийн жилд сумын сургуульд 100 ширхэг таблетын дэмжлэг үзүүлсэн.
Эрдэнэ Монгол ХХК-ийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих хүрээнд хэрэгжүүлж буй "Хүүгүй зээл" хөтөлбөрт хамрагдсан Шинэжинст сумын иргэн Н.Дашдаваа хөтөлбөрийн талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.
Эрдэнэ Монгол ХХК-ийн хамт олон сар шинийн баярыг тохиолдуулан уламжлал ёсоор Шинэжинст сумын ахмадуудад хүндэтгэл үзүүлэв.
Усны нөөцийг дахин ашиглах, хаягдлыг багасгах арга замаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, байгалийн баялгийг хамгаалж ажилладаг.
Орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулж, ажлын байр бий болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг.
Тогтвортой хөрөнгө оруулалт, орон нутгийн бизнесийг дэмжих бодлогоор эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулж байна.
Эрдэнэ Монгол ХХК нь Монгол Улсад хамгийн урт хугацаанд үйл ажиллагаа эрхэлж буй гадаадын хөрөнгө оруулалттай, мэдээллээ ил тод тайлагнадаг уул уурхай, хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн компани юм.
Үйлдвэрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, өдөр тутмын болон төлөвлөгөөт зогсолтын засварын ажлын төлөвлөгөөг боловсруулах, засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэгийн нөөцийг төлөвлөж, хуваарилах, зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлж ажиллах
Байгууллагын мэдээлэл технологи, дотоод сүлжээ, хяналтын камер зэргийн тохиргоо хийх, хэвийн ажиллагааг хангах, сүлжээ хоорондын хандах эрхийг тохируулах болон бусад АБТ-д заагдсан ажил үүргийг гүйцэтгэх
Компанийн нягтлан бодох бүртгэлийг бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, тооцоог хугацаанд нь гаргах.
Үндэсний бахархалт амьтан “Мазаалай” баавгайг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлж байна
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 437-р тогтоолд үндэслэн Мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан”-аар зарлан, 2024 оныг Мазаалай баавгайг гадаад, дотоодод сурталчлан таниулах ажлыг шат дараатай зохион байгуулж буй. “МАЗААЛАЙ” баавгайг олон улсад сурталчлах ажилд Эрдэнэ Монгол ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж, хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” байгуулсан билээ. Улмаар, Мазаалай баавгайн амьдрах орчинг сайжруулах, идэш тэжээлээр хангах, Мазаалай судлаачдад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах, Мазаалай баавгайг олон нийтэд сурталчилан таниулах ажлуудыг тогтмол хийж, хэрэгжүүлж байна.